Алсын хараа
Мэргэжлийн хяналт шалгалт – Иргэдийн сайн сайхан амьдралын баталгаа
Эрхэм зорилго
Монгол Улсын хил дээр хуулийг сахиулах замаар иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, чанартай бүтээгдэхүүн хэрэглэх нөхцөлийг бүрдүүлж, үндэсний аюулгүй байдлыг хангуулахад дэмжлэг үзүүлэхэд Хилийн мэргэжлийн хяналтын байгууллагын эрхэм зорилго оршино.
Үндсэн чиг үүрэг
Монгол Улсын нэгдэн орсон Олон улсын гэрээ хэлэлцээр, конвенц, Монгол улсын хууль тогтоомж, дүрэм журам, стандартын хэрэгжилтэнд хяналт тавих, хүний олон улсын хөл хориот болон мал, амьтны гоц халдварт өвчин, ургамлын гадаад хорио цээртэй өвчин, хог ургамал, хөнөөлт шавьж, мэрэгч амьтан улсын хилээр нэвтрэх, дамжин тархахаас урьдчилан сэргийлэх, хилээр нэвтэрч буй бодис, бараа бүтээгдэхүүний эрсдэлийг тооцон, чанар аюулгүй байдлыг хангуулах, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахад чиглэгдсэн үйл ажиллагааг Сүхбаатар төмөр замын олон улсын боомт, Алтанбулаг авто замын олон улсын боомтод хэрэгжүүлэх замаар хүнсний болон үндэсний аюулгүй байдлыг хангуулах дэмжлэг үзүүлэх



