Корона вирусийн халдвар тархахаас урьдчилан сэргийлэн ажиллаж байна
Сүхбаатар
боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын алба нь 2020 оны 02 сарын 03-ны өдрөөс 2020 оны 03 сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд Алтанбулаг боомтоор Монгол улсруу нэвтэрсэн 10821 зорчигч Сүхбаатар боомтоор нэвтэрсэн 368 зорчигчийн биеийн халууныг хэмжин “Зорчигчийн эрүүл мэндийн мэдүүлэг” хуудсыг бөглүүлж асуумж судалгаа аван тандалт хийж сэжигтэй 17 зорчигчийг Аймгийн нэгдсэн эмнэлэгт шилжүүлж, 60 иргэнийг тусгаарлан ажиглалтад авсан байна. Үүнд:
-Сэлэнгэ аймгийн Онцгой комиссын шийдвэрээр ОХУ-аас 2020 оны 02 сарын 27-ны өдөр Алтанбулаг боомтоор татан авсан 12 иргэнд эрүүл мэндийн анхан шатны үзлэг тандалт хийж халдварын голомт бүхий БНСУ-аас ирсэн 4 сэжигтэй зорчигчийг Аймгийн Нэгдсэн эмнэлэгт шилжүүлж, дээрх иргэдтэй хавьталттай 8 иргэнийг ажиглалтад авсан.
-2020 оны 02 сарын 28-ний өдөр Сүхбаатар боомтоор Эрхүү-Улаанбаатар чиглэлийн 305 дугаар галт тэргээр нэвтэрсэн 88 иргэнд эрүүл мэндийн анхан шатны үзлэг тандалт хийж Тайланд улсад аялан БНСУ-аар дамжин ирсэн 4 зорчигчийг Сүхбаатар суманд тусгаарлан ажиглалтад авсан.
– Сэлэнгэ аймгийн Онцгой комиссын шийдвэрээр ОХУ-аас 2020 оны 02 сарын 29-ний өдөр Алтанбулаг боомтоор татан авсан 38 иргэнд эрүүл мэндийн анхан шатны үзлэг тандалт хийж халдварын голомт бүхий БНСУ-аас ирсэн 7 /1 хүүхэд/ сэжигтэй зорчигчийг Аймгийн Нэгдсэн эмнэлэгт шилжүүл, 31 иргэнийг ажиглалтад авсан.
– Сэлэнгэ аймгийн Онцгой комиссын шийдвэрээр ОХУ-аас 2020 оны 02 сарын 29-ны өдөр Алтанбулаг боомтоор татан авсан 8 иргэнд эрүүл мэндийн анхан шатны үзлэг тандалт хийж халдварын голомт бүхий БНСУ-аас ирсэн 2 сэжигтэй зорчигчийг Аймгийн Нэгдсэн эмнэлэгт шилжүүл, 6 иргэнийг ажиглалтад авсан.
– Сэлэнгэ аймгийн Онцгой комиссын шидвэрээр ОХУ-аас 2020 оны 03 сарын 01-ний өдөр Алтанбулаг боомтоор татан авсан 13 иргэнд эрүүл мэндийн анхан шатны үзлэг тандалт хийж халдварын голомт бүхий БНСУ-аас ирсэн 2 сэжигтэй зорчигчийг Аймгийн Нэгдсэн эмнэлэгт шилжүүлж, 11 иргэнийг ажиглалтад авсан.
-2020 оны 03 сарын 01-ний өдөр Сүхбаатар боомтоор Москва-Улаанбаатар чиглэлийн 06 дугаар галт тэргээр нэвтэрсэн 44 иргэнд эрүүл мэндийн анхан шатны үзлэг тандалт хийж хоолой өвдсөн, ханиасан гэх өгүүлэмжтэй 1 иргэнийг аймгийн Нэгдсэн эмнэлэгт шилжүүлж, Вьетнам улсад 1 сарын хугацаатайгаар аяласан гэх өгүүлэмжтэй 2 иргэнийг тусгаарлан ажиглалтад авсан.







