4 сэжигтэй тохиолдлыг эрүүл мэндийн байгууллагад шилжүүллээ

Алтанбулаг боомтын орох чиглэлээр 2020 оны 03 сарын 25 -ны өдрийн 08.00 цагаас  03 сарын 26-ны 08:00 цаг хүртэлх хугацаанд :

– ачааны 13 авто машинаар 13  зорчигч / гадаад-13 /

– албаны 4 машинаар 13 зорчигч /үүнээс монгол-5, гадаад-8/

-бусад  суудлын 3 авто машинаар 4 /Монгол-4/ зорчигч

-явганаар 74 зорчигч /Монгол-74/,

-нийт 20 тээврийн хэрэгсэл болон явганаар  104  зорчигч хил нэвтэрсэн бөгөөд  тус алба нь зорчигчдоос эрүүл мэндийн асуумж авч үзлэг, тандалт хийж /албаны болон ачааны автомашины жолоочоос бусад/  нийт 78 зорчигчоос

-Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт сэжигтэй тохиолдлоор 2 зорчигчийг

-Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт сэжигтэй тохиолдлоор 2 зорчигч, ажиглалтад  19 зорчигчийг

-Орхон аймаг руу ажиглалтад   44 зорчигч /40 нь энэ өдөр орж ирсэн 4 нь дамжин өнгөрөх байранд байршиж байсан/

-нийт 4 зорчигчийг сэжигтэй тохиолдлоор, 63 зорчигчийг ажиглалтад авахаар тус тус шилжүүлсэн.

Одоогийн байдлаар Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд байрших дамжих байранд 15 зорчигч байрлаж байна.

Албаны зорилгоор хил нэвтэрсэн-13  зорчигчоос эрүүл мэндийн асуумж судалгаа авч, эмнэлзүйн  шинж тэмдэг илрээгүй  тул зөвлөмж өгч хилээр нэвтрүүлсэн.  Мөн Улаанбаатар хотын гүний хяналтын талбайд ачаа буулгах 11 тээврийн хэрэгслийн 13 жолооч, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын гаалийн хяналтын талбайд  ачаа буулгах 4 тээврийн хэрэгслийн 4 жолооч, Орхон аймгийн Гаалийн хяналтын талбайд ачаа буулгах 1 тээврийн хэрэгслийн 1 жолооч, Дархан-Уул аймагт ачаа буулгах 1 тээврийн хэрэгслийн 1 жолооч буюу нийт 19 жолооч /7 монгол, 12 гадаад/-ийг эрүүл мэндийн үзлэг, тандалтад хамруулан эмнэлзүйн шинж тэмдэг илрээгүй тул хил нэвтрүүлж хүчний байгууллагын хяналтад  шилжүүлсэн. Бусад жолооч нарт хилийн бүсэд хяналт шалгалт хийгдэж байна.

Дээрх хугацаанд Алтанбулаг боомтын гарах чиглэлээр:

– ачааны 1  авто машинаар 1 зорчигч /гадаад-1/

– албаны 4 машинаар 13  /үүнээс монгол-5, гадаад-8/

-явганаар 1 зорчигч /гадаад/

– нийт 5 тээврийн хэрэгслээр болон явганаар -15  зорчигч  нэвтэрсэн бөгөөд тус алба нь эрүүл мэндийн үзлэг, тандалт хийж, жолооч, зорчигчдод зөвлөмж сэрэмжлүүлэг өгч хилээр нэвтрүүллээ.