Экспортын гэрчилгээ хүсэхэд бүрдүүлэх бичиг баримтын бүрдэл жагсаалт /Мал амьтан, ургамал, түүхий эд/
Д/Д | Бүрдүүлэх баримт бичиг | Шаардлага |
1. | Бүтээгдэхүүнээ экспортлох хүсэлт | – 2012 оны 11-р сарын 28 өдөр баталсан /Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хууль/ дагуу
– ЗГ-ын 2013 оны 173 дугаар тогтоолоор баталсан / Амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнд экспорт, импортын гэрчилгээ олгох журам /-ын дагуу |
2. | Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар | – ЗГ-ын 2013 оны 173 дугаар тогтоолоор баталсан / Амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнд экспорт, импортын гэрчилгээ олгох журам /-ын дагуу |
3. | ҮХААЯ-наас гаргасан экспортлох тоо, хэмжээ /Квот/ | – ЗГ-ын 2013 оны 77 дугаар тогтоолоор баталсан
/Стратегийн хүнсийг экспортлох, импортлох зөвшөөрөл олгох түр журам/-ын дагуу/ Дулааны аргаар боловсруулсан бүтээгдэхүүн бол дээрх зөвшөөрөл шаардалгүй. |
4. | Худалдах, худалдан авах гэрээ | – ЗГ-ын 2013 оны 173 дугаар тогтоолоор баталсан / Амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнд экспорт, импортын гэрчилгээ олгох журам /-ын дагуу |
5. | Улсын байцаагчийн дээж авсан тухай протокол | – 2013 оны 1-р сарын 03 өдөр баталсан /Төрийн хяналт шалгалтын тухай хууль/ дагуу |
6. | Мал эмнэлгийн лабораторийн шинжилгээний дүн | – 2013 оны 1-р сарын 03 өдөр баталсан /Төрийн хяналт шалгалтын тухай хууль/ дагуу |
7. | Сав, баглаа боодлын мэдээлэл | – 2013 оны 1-р сарын 03 өдөр баталсан /Төрийн хяналт шалгалтын тухай хууль/ дагуу |
8. | Гэрчилгээний үнэ тушаасан баримт /1000 төг/ | – 2010 оын 12-р сарын 25 өдөр баталсан /Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль/ дагуу 32 дугаар зүйл.Мэргэжлийн хяналтын байгууллагаас зөвшөөрөл олгоход хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээ 32.1.Монгол Улсын хилээр нэвтрүүлэх амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд экспортын болон импортын гэрчилгээ, импортын мэдэгдэл олгоход 10000 төгрөгийн тэмдэгтийн хураамж хураана. |
Тайлбар
-Экспортын гэрчилгээ нь олгосон өдрөөс хойш 30 хоногийн хүчинтэй хугацаатай
-Гэрчилгээний үнийг Улаанбаатар хотын банкны 26 111 72 280 дугаарт данс
Та энд дарж татаж авна уу.