Ургамлын эрүүл ахуйн гэрчилгээ хүсэхэд бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт /Монгол үндэсний гэр, модон тавилга экспортлох үед/

 

Д/Д Бүрдүүлэх баримт бичиг Шаардлага
1 Монгол үндэсний гэр экспортлох хүсэлт – Бүтээгдэхүүний нэр, тоо хэмжээ, экспортлох хугацаа, хилийн боомт, тээврийн хэрэгслийн төрөл, замын чиглэл зэрэг мэдээллийг тус тус тодорхой тусгах.
2 Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар

(иргэн бол иргэний үнэмлэхний хуулбар)

– ЗГ-ын 2013 оны 173 дугаар тогтоолоор баталсан / Амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнд экспорт, импортын гэрчилгээ олгох журам /-ын дагуу
3 Худалдах, худалдан авах гэрээ – ЗГ-ын 2013 оны 173 дугаар тогтоолоор баталсан / Амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнд экспорт, импортын гэрчилгээ олгох журам /-ын дагуу
4 Бүтээгдэхүүний гарал үүслийн гэрчилгээ Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас авах
5 Ариутгал халдваргүйтгэлийн АКТ Ургамал хамгааллын мэргэжлийн байгууллага
6 Гэрчилгээний үнэ тушаасан баримт – 2010 оын 12-р сарын 25 өдөр баталсан /Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль/ дагуу 32 дугаар зүйл. Мэргэжлийн хяналтын байгууллагаас зөвшөөрөл олгоход хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээ

Тайлбар:

– Ургамлын эрүүл ахуйн гэрчилгээ нь олгосон өдрөөс хойш 1 сарын хугацаанд хүчинтэй.

-Мод, модон бүтээгдэхүүнд экспортлоход ургамал хамгааллын мэргэжлийн байгууллагаар ариутгал халдваргүйтгэл хийлгэсэн байх.

Та энд дарж татаж авна уу