Танилцуулга

   Монгол Улсын Засгийн газрын 2002 оны 108-р тогтоол, Улсын Мэргэжлийн хяналтынгазрын даргын 2003 оны 61 тоот тушаалаар улсын хил дээр тус тусдаа бие даасан үйл ажиллагаа явуулж байсан Эрүүл ахуй халдвар судлалын хяналтын товчоо, ургамал хорио цээр, мал эмнэлгийн хяналтын алба, Стандарт чанарын хяналтын албыг нэгтгэж нэг цэгийн үйлчилгээний зарчимд шилжүүлж Хилийн мэргэжлийн хяналтын алба болгон зохион байгуулсан байна.

Тус алба нь Монгол Улсын нэгдэн орсон Монгол Улсын нэгдэн орсон Олон улсын гэрээ хэлэлцээр, конвенц, Монгол улсын хууль тогтоомж, дүрэм журам, стандартын хэрэгжилтэд хяналт тавих, хүний олон улсын хөл хориот болон мал, амьтны гоц халдварт өвчин, ургамлын гадаад хорио цээртэй өвчин, хог ургамал, хөнөөлт шавьж, мэрэгч амьтан улсын хилээр нэвтрэх, дамжин тархахаас урьдчилан сэргийлэх, хилээр нэвтэрч буй бодис, бараа бүтээгдэхүүний эрсдэлийг тооцон, чанар аюулгүй байдлыг хангуулах, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахад чиглэгдсэн үйл ажиллагааг улсын хил дээр хэрэгжүүлэх замаар хүнсний болон үндэсний аюулгүй байдлыг хангуулахад дэмжлэг үзүүлэх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлдэг.

Мөн улсын хилээр нэвтэрч буй бодис, бараа бүтээгдэхүүнд бүтээгдэхүүний аюулгүйн үзүүлэлт болох нянгийн бохирдол, ургамлын гадаад хорио цээртэй хөнөөлт шавьж, хог ургамлын үр, хор судлалын сорилт шинжилгээг Монгол улсын Үндэсний болон олон улсын стандартчилагдсан арга аргачлалын дагуу гүйцэтгэж байгаа ба Алтанбулаг дахь тус албаны лаборатори нь 2003 оны 5 сараас үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд 2011, 2015, 2019 онуудад итгэмжлэлд хамрагдан нян судлал, хими, хор судлал, ургамал хорио цээрийн чиглэлээр сорилт шинжилгээ хийж байна.

Тус алба нь одоо Хяналт шалгалтын хэлтэс, Төрийн захиргаа, эрсдэлийн удирдлагын хэлтэс, Сорилтын лаборатори гэсэн 3 нэгжтэй, 73 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.