Манай цахим хуудсаар зочилж буй эрхэм таны энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилье.
Сүхбаатар боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын алба нь Монгол Улсын хууль тогтоомж, дүрэм журам, стандартыг мөрдүүлэх, Засгийн газрын мөрийн хөтөлбөр, МХЕГ-ын бодлого, зорилтуудыг хангах хүрээнд мэргэжлийн хяналтын байгууллагын шинэчлэлттэй уялдуулан эрсдэлийн удирдлагад суурилсан хяналтыг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Өргөсөн тангарагтаа үнэнч байж мэргэжлийн хяналтыг соёлтой, хөнгөн шуурхай мэргэжлийн түвшинд хүргэхэд манай албан хаагчид өөрсдийн нөөц бололцоог дайчлан ажиллаж байгааг дурьдахад таатай байна.
Тус алба нь иргэдэд аж ахуйн нэгжүүдэд албанаас явуулж буй үйл ажиллагааг ил тод, бодитойгоор хүргэх, тэднийг шаардлагатай мэдээ мэдээлэл, зөвлөмж, сэрэмжлүүлгээр тасралтгүй хангах зорилгоор энэхүү цахим хуудсыг нээн ажиллуулж байгаа бөгөөд иргэд та бүхэн манай цахим хуудсаар тавтай зочилж шаардлагатай мэдээллийг авч бидний үйл ажиллагаатай холбоотой санал хүсэлтээ ирүүлж байхыг хүсье.