Импортын мэдэгдэл хүсэхэд бүрдүүлэх бичиг баримт
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ХҮСЭХЭД БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТЫН
БҮРДЭЛ ЖАГСААЛТ /Мал, амьтан, ургамал, түүхий эд/ |
Д/Д | Бүрдүүлэх баримт бичиг | Шаардлага |
1. | Бүтээгдэхүүн импортлох хүсэлт | – Бүтээгдэхүүний нэр, тоо хэмжээ, импортлох хугацаа, хилийн боомт, тээврийн хэрэгслийн төрөл, замын чиглэл зэрэг мэдээллийг тус тус тодорхой тусгах. |
2. | Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (иргэн бол иргэний үнэмлэхний хуулбар) | – ЗГ-ын 2013 оны 173 дугаар тогтоолоор баталсан / Амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнд экспорт, импортын гэрчилгээ олгох журам /-ын дагуу |
3. | Худалдах, худалдан авах гэрээ | – ЗГ-ын 2013 оны 173 дугаар тогтоолоор баталсан / Амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнд экспорт, импортын гэрчилгээ олгох журам /-ын дагуу |
4. | Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээ | – Мал эмнэлгийн ерөнхий газраас авах |
5. | Сав, баглаа боодлын мэдээлэл | – 2013 оны 1-р сарын 03 өдөр баталсан /Төрийн хяналт шалгалтын тухай хууль/ дагуу |
6. | Мэдэгдлийн үнэ тушаасан баримт | – 2010 оын 12-р сарын 25 өдөр баталсан /Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль/ дагуу 32 дугаар зүйл.Мэргэжлийн хяналтын байгууллагаас зөвшөөрөл олгоход хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээ
32.1.Монгол Улсын хилээр нэвтрүүлэх амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд экспортын болон импортын гэрчилгээ, импортын мэдэгдэл олгоход 10000 төгрөгийн тэмдэгтийн хураамж хураана. |
Тайлбар
-Импортын мэдэгдэл авах шаардлагатай барааны нэр (БТКУС код)-ийг МХЕГ-ын даргын 2018 оны 95 дугаар тушаалын III хавсралтаар баталсан. -Импортлогч нь хүсэлтээ доор заасан хугацааны өмнө гаргах үүрэгтэй. Салаа туурайтан амьтан, адуу импортлоход 60 хоногийн өмнө -Тахиа, галуу, нугас, цацагт хяруул, гургууль зэрэг тэжээвэр шувуу импортлоход 40 хоногийн өмнө -Таримал болон байгалийн ургамлын үр суулгац импортлоход 30 хоногийн өмнө -Дээрхээс бусад амьтан, ургамал, түүхий эд, зарим бүтээгдэхүүнийг оруулахад 20 хоногийн өмнө -Импортын мэдэгдэл нь олгосон өдрөөс хойш 6 сарын хүчинтэй хугацаатай -Гэрчилгээний үнийг Улаанбаатар хотын банкны 26 111 72 280 дугаарт данс Та энд дарж татаж авна уу. |