Амны хаалтаа тогтмол зүүж өөрийгөө болон бусдыг эрсдэлээс хамгаалахыг уриалж байна

Улсын онцгой комиссоос  “Амны хаалтаа зүүцгээе   аяныг орон даяар өрнүүлэх  шийдвэр  гарсан тул та амны хаалт тогтмол зүүж өөрийгөө болон бусдыг эрсдэлээс  хамгаалахыг уриалж байна. Амны хаалтыг зүүхдээ дараах зүйлүүдийг анхаарахыг зөвлөж байна.

-Хамгаалах хэрэгсэл буюу амны хаалтыг зөв сонгох нь чухал. Амны хаалтын гадна нь тал нь хөх өнгөтэй байгаа нь.
-Хүн ханиалгавал амны хаалтны дотор талд шингэнэ.

.-Хүмүүс хамраа ил гарган зүүсэн байхыг олон харж байсан биз. Ингэвэл буруу болно. Тэгэхээр хамраа заавал бүтүүлнэ. Зарим хүмүүс дан цаасан давхарга бүхий амны хаалтыг хэрэглэдэг. Тэдгээрт халдвараас хамгаалах ямар ч үйлчлэл байхгүй.
-Амны хаалтны нэг хэсэгт уян төмөр байдаг. Энэ нь амны хаалтыг зүүхэд дээд талд нь байрлах ёстойг харуулж байна.
-Амны хаалтаа зүүгээд уг уян төмрийн хэсгийг нь сайн чимхээд хамар луугаа дарж өгнө,  дараа нь доод хэсгийг битүүлнэ.

-Таны амны хаалт доош унжсан эсэхийг шалгаж бай. Хэн нэгэн амны хаалтаа ийм байдалтай зүүсэн байвал хамраа далдлах хэрэгтэй гэж заавал хэлээрэй.
-Амны хаалтыг зөв тайлах нь бас маш чухал. Амны хаалт зүүх хугацаанд бохирдсон гэдгийг санаарай.
-Тиймээс тайлахдаа гараа бохирдуулж болохгүй.

Тайлсны дараа хаяж  гараа ариутгана.